Sunday, December 7, 2014

Блогийн сэдэв сонгоход хэцүү байна уу? Тэгвэл Дараах Санаануудаас Санаа Авч Болно шүү

Блог сургалт

Бичлэг оруулахад техник талаас анхаарах 3 зүйл
Бичлэг оруулахдаа техникийн талаасаа дараах 3 зүйлийг чухалчлан анхаарч байгаарай! Эдгээрийг хэрэгжүүлснээр таны блог уншихад илүү хялбар болно.

1. Криллээр бичих

Ихэнх хүмүүс латинаар галиглан бичсэн зүйлийг уншихаас төвөгшөөдөг. Тиймээс та аль болох криллээр бичиж сурахыг хичээгээрэй.

- Таны компьютерт криллээр бичих драйвар суугаагүй бол эндээс заавар үзээрэй!
- Monkey буюу Монгол, Английн далбаатай драйвераар бичихгүй байхыг зөвлөе. Ингэсэн тохиолдолд таны бичсэн зүйл бусдад арзайж харагддаг.
- Monkey-ээр бичсэн, эсвэл Word энэ тэр дээр Arial Mon гэх мэт Монгол фонтоор уншигдаж байгаа текстийг оруулахаасаа өмнө http://banjig.net/tools/converter/ хаягаар орж Юникод руу заавал хөрвүүлж байна уу!
- Хэрвээ та ямар нэгэн байдлаар латинаар бичихээс өөр аргагүй болоод байгаа бол http://krilleer.blogspot.com хаягаар орж криллээр шууд бичээрэй


2. Параграф ашиглах

Та бичлэгдээ параграф ашигласнаар уншихад мөн хялбар, цэгцтэй болно. Дундаж хэмжээний 2-3 өгүүлбэр яваад нэг том параграф буюу 2 удаа Enter даран зай авч байхыг зөвлөе.

3. Бичлэгээ тоймлон хуваах

Бичлэг оруулах цонхны баруун дээд буланд байдаг бичлэг тоймлон хуваах товчийг ашиглан та бичлэгээ тоймлон хуваах боломжтой. Ингэснээр дараах ашиг тустай.

- Нүүр хуудсанд гарах мэдээллийн хэмжээ багасч таны блог харьцангуй хурдан нээгдэнэ
- Нүүр хуудаснаас таны бичлэгийн тоймыг харахад хялбар болно
- Бүтнээр нь уншихын тулд нэг бүрчлэн дарах болдог учраас таны статистик хэсэгт аль бичлэгийг хэдэн удаа уншсан тухай мэдээлэл бодитой харагданаЭнэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

 

No comments:

Post a Comment